Итали дэлхийд дарс үйлдвэрлэлээр тэргүүлжээ

Итали улс дэлхийд дарс үйлдвэрлэлээр хамгийн том орон болж, Францыг ардаа орхисон тухай Европын Холбооны тайланд өгүүлжээ.  Орчин цагийн дарсны үйлдвэрлэлд Итали улсад амжилт авч ирсэн гол шалтгаан бол Газар дундын тэнгисийн хойг даяар усан үзмийн ургац энэ жил тун элбэг ургасан явдал байжээ. Ингэснээр 2015 онд Итали улсын дарс үйлдвэрлэл 13 хувиар огцом өсөх төлөвтэй байгаа аж.

Европын комиссын мэдээлснээр өнгөрсөн есдүгээр сард Итали улс 50 сая га талбайгаас усан үзэм хураан авч, дарс үйлдвэрлэлд ашиглажээ.

Эсрэгээр Франц улсад өнгөрсөн зун хур тунадас тун бага унаснаас үүдэж дарсны үйлдвэрлэл нэг хувиар буурсан байна.


Брэндүүд