Итали Тоскана муж - Chianti дарс

Тоскана муж нутаг нь Италийн төв хэсэгт байрладаг ба Зүүн өмнөд хэсэгт Лацио, болон Умбрия муж, Баруун хойд хэсгээрээ Лигурын тэнгис болон Эмилия-Романья мужтай хиллэдэг байна. Газар нутгийн ихэнхи хэсэг нь уулархаг ба гуравны хоёр дов толгодтой байдаг. Тоскана мужийн газар нутгийн ердөө 8.4% хавтгай газар нутаг (Арно хөндий) юм. Тосканы хөдөө аж ахуй, Лукка толгод орчмоор мал аж ахуй нилээд хөгжсөн байдаг байна. Мөн чидун жимсний тосны үйлдвэрлэл тус мужд хөгжээ. Тоскана мужийн хамгийн алдартай нь түүний нэр төрийн баталгаа болсон дарснууд байдаг байна. Үүнд Chianti, Brunello De Montalcino, Nobile ди Montepulciano төрлүүд нь дэлхийд алдартай. Chianti дарс нь италийн хамгийн алдартай дарснуудын нэг юм. Италичууд энэ дарсыг өдөр тутмын хэрэглээ болох оливийн тостой дүйцэхүйц хэмжээгээр хэрэглэдэг. Chianti-ийг заавал 6 жил дарсаны дараа худалдаанд гаргана. Үнэндээ энэ дарсыг хамгийн их орсон ургацын нэр болох SANGIOVESE - ээр нэрлэх ёстой хэдий ч зарим дарснууд тухайн бүс нутгийн нэрээр дэлхийд алдаршсан байдаг тул Тоскана мужийн Chianti хотын нэрээр нэрлэжээ.    


Брэндүүд