Earl Grey цайны тухай

Бергамотоор амталсан бусдаасаа ялгагдахуйц үнэтэй нэгэн төрлийн Хятад цай 1820 оноос Англид тархаж эхэлжээ. 1850 оноос “Грейгийн цай” олонд танигдаж эхэлсэн бөгөөд 1880 онд 'Earl Grey' цайны тухай нийтлэл анх гарч байжээ. 
“1832 оны хувьсгал”-ын тэргүүлэгч, 1830 онд Британий ерөнхий сайд байсан Чарлес Грейг хүндэтгэн энэхүү цайг “Earl Grey” гэж нэрлэсэн ажээ. Эрхэм Чарлес Грей бергамот тосоор амталсан цайг дипломат бэлгэндээ байнга авдаг байж. 
Чарлес Грейгийн албат тухайн үед хятадын нэгэн түшмэлийн хүүг уснаас аварч гэнэ. 1803 онд албат нь Чарлес Грейд хятадын түшмэлийн талархсан сэтгэлийн илэрхийлэл цайн бэлгийг албан ёсоор гардуусан гэдэг. Jacksons of Piccadilly хэмээх цайны дэлгүүр Earl Grey цайг албан ёсоор үүсгэсэн гэж баталдаг ба Чарлес Грей тэрхүү цайны найрлагыг Jackson & Co. компаний үүсгэн байгуулагч өөрийн найз Жорж Чарлтонд бэлэглэжээ. Jacksons of Piccadilly дэлгүүр цайны анхны амт чанарыг тэр чигээр нь хадгалж үлдсэн газар юм. Лондон хотод тэргүүн хадагтай Грей тухайн үеийн төрийн нөлөө бүхий хүмүүсийн гэргий нарт Earl Grey цайг сурталчлан зарж, олонд танигдахад нь маш их нөлөө үзүүлжээ. Түүний энэхүү сурталчлан зарж байсан цай явандаа Английн цайны Twining брэндийн эхлэл болсон гэдэг.

"Earl Grey" цайг олон компаниуд өөр өөрсдийн хувилбараар, олон төрлийн цайны навч, найрлагаар үйлдвэрлэдэг учраас өдийг хүртэл албан ёсны барааны тэмдэгтгүй байдаг. Харин тэргүүн хадагтай Грейгийн "Lady Grey" нь Twinings цайны барааны тэмдэгт болон үлджээ. 
Альтхаусын нимбэгний амт, бергамот тосны үнэртэй Энэтхэг ба цейлон цайны хольмог, жинхэнэ Royal Earl Grey, Earl Grey цайг амтлаад үзээрэй. Салахын аргагүй сайхан үнэр, амтыг мэдрэх болно.


Брэндүүд