Францын Бордо муж - Франц дарсны өлгий нутаг

Францын Бордо мужийг дэлхийн дарсны нийслэл хэмээн үздэг байна. Франц улс дарс үйлдвэрлэлээрээ дэлхийд хоёрдугаарт Итали улсын дараа ордог. Франц дарсны түүх нэн эртнээс үүдэлтэй. Манай эриний VI зууны үеэс анх дарсыг хийж эхэлж байжээ. Францын өмнөд хэсгийн Марсель хотноо эртний грек, ромын үед анх галлчууд дарсыг хийж сурсан гэдэг. Түүнээс хойш Францын Бургунд, Бордо, Провинц гэх мэт мужууд нь өөрийн өвөрмөц амт, үнэр, өнгө, чанараараа дэлхийд алдаршсан дарсуудаараа түүхийн бүх л цаг хугацааны турш олны танил болж ирсэн. Бордо мужийн дарснууд нт дэлхийд алдартай нэр хүндтэй байдаг байна. Бордо-д усан үзмийн 117,540 га талбайд 14000 дарс үйлдвэрлэгч байдаг. Францын хамгийн сайн дарсыг зөвхөн Бордо мужд л үйлдвэрлэн гаргадаг ба улаан дарсны усан үзмийн сорт болох Cabernet Sauvignon, Merlot, Cabernet Franc, Petit Verdot, Malbec тус мужд ургадаг байна. Sauvignon Blanc, Semillon болон Muscadelle эдгээр усан сортуудаар цагаан Бордо дарсыг үйлдвэрлэн гаргадаг.    

 


Брэндүүд