Борлуулалтын алба

Наран Фүүдс компанийн Борлуулалтын алба Ази, Америк, Австрали, Европ гэсэн 4 тивийн 27 үйлдвэрлэгчийн 6 үндсэн категорийн 500 гаруй нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг Улаанбаатар хот болон 16 аймаг дахь гэрээт компаниудаар дамжуулан түгээлт хийдэг. 2006 оноос захиалгат түгээлтийн системээр түгээлт хийж эхлэсэн бөгөөд Улаанбаатар хотод 2000 гаруй цэгт шууд түгээлт хийж байна.

Борлуулалтын албанд супервайзер, мерчиндайзер, захиалгын менежер, түгээлтийн менежер, жолооч зэрэг албан тушаалын 60 гаруй албан хаагч ажиллаж байна. Тус албан нь 6 дүүрэг, бөөний төв, зочид буудал зоогийн газар, сүлжээ дэлгүүрүүд хариуцсан борлуулалтын багуудад хуваагдан ажилладаг.

Борлуулалтын алба нь 2013 онд Монгол Хьюндай Киа компанитай хамтран БНСУ-ын Hyundai компанийн H100 маркийн хөргүүртэй машинаар  парк шинэчлэл хийсэн бөгөөд захиалга түгээлтийн 50 гаруй машинаар захиалгыг өдөрт нь гүйцэтгэж байна.

Түүнчлэн барааг төвлөрсөн бөөний төвөөс авах сонирхолтой хэрэглэгчиддээ зориулж 13-р хорооллын 15-р хороонд буюу 2-р эмнэлэгийн урд, “3 өндөр”-ийн зүүн талын барилгын 1 давхарт бөөний төв ажиллуулдаг.

2014 оноос түгээлтийн программ нэвтрүүлж буй бөгөөд 2015 оны 5 сараас онлайн худалдаа хийж эхлэхээр бэлтгэж ажлаа дуусгаад байна.

Борлуулалтын алба нь Пүрэв, Ням гаригуудаас бусад гаригуудад 9.00-18.00 цагийн хооронд ажилладаг.

Холбоо барих утас: 70…..

Имэйл: sales.nfd@narangroup.mn


Брэндүүд